| 2011 оны 7 сарын 29
АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 12 дахь өдөр буюу 2011оны 6-р сарын 29 нд
Сэлэнгэ аймгийн хүүхдүүд “Ээж мод” –ыг цэвэрлэх, малчин айлын аж амьдралтай танилцах ажлыг зохион байгууллаа. Багануур дүүргийн хүүхдүүд мод услах ажлыг зохион байгуулж нийгэмд тустай аяныг зохион байгуулж удирдан явуулж байгаа багш нар болон эцэг эх нартай баярлалаа.
АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийн 13 дахь өдөр буюу 2011 оны 6-р сарын 30Нийгэмд тустай аяны хүрээнд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Улаанбаатарт байгаа 20 сурагч, удирдагч багш нарын хамт Улсын хүүхэд асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүдтэйгээ нэг өдрийг өнгөрөөхөө тэдний зүг аялалаа үргэлжлүүллээ.
Хүүхэд асрамжийн газар байгаа хүүхдүүдийн хувьд ээж аав нь байхгүй ч өөрсдийн найз нөхөд ах эгч нараараа нэг гэр бүлийг бүрдүүлсэн халуун найрсаг хамт олон биднийг угтан авлаа.
Солилцооны хөтөлбөрт сонгогдсон хүүхдүүдийн хувьд тэдэнтэй спортын өдөрлөг зохион хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийг уралдааныг зохион байгуулж тэд хамт өдрийн хоол идэж нэг хамт олон шиг эвтэй найртай бие биентэйгээ ярилцаж энэ өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.
Энхтайвын корпусын төвийн ажилтан, сайн дурын ажилтан 3 багш, мөн зохион байгуулагч багш нарын сэтгэгдэл маш өндөр байлаа. Асрах газрын хүүхдүүд өөрсдийн талаар ярьж багш болон хүүхдүүд өөрсдийн бэлдэж ирсэн гарын бэлгээ гардууллаа. Хэн нэгэнд сэтгэлийн дэм хайрлаж түүний сэтгэл дотор буй амьдралаас хуваалцаж тэднийг өөрийн найз хэмээн бодож тоглож ярилцаж байхад асрах газрын хүүхдүүд биш энгийн нэг монгол айлын хүүхдүүд байлаа. Монголын үрс маш олон болж улс орон минь цэцэглэн хөгжиж айл бүхэн элэг бүтэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Зургийг хавсаргав.