Medeelel
(3 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

topstudentӨөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. Энэхүү боломжийг баталгаажуулсан нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон юм. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах юм байна. Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзлаа.

Өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гарган, үеийнхнээ манлайлж байгаа эдгээр оюутнуудад хандаж Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ өндөр боловсрол, өрсөлдөх чадвартай иргэдтэй улс орон хөгждөг. Тийм ч учраас манай Засгийн газар боловсролын салбартаа онцгой анхаарал тавьж байгаа гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавиад байгаа гэдгийг тэмдэглэлээ. Мөн оюутан залуучуудын сурах орчныг сайжруулах, хичээл сургуульдаа амжилт гаргах, сурах бололцоог нэмэгдүүлэхийн тулд Налайхын Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулна, тус хотхоны барилгын ажил эхэлж байгааг ч мөн хэлсэн үгэндээ онцолсон.

Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад шилдэг залуучуудаа суралцуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин оюутан, залуучууд та бүхэн дэлхийн эхний 50 их сургуульд тавигдаж буй шаардлагыг ханган инженер, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элссэн тохиолдолд сургалтын төлбөр, амжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас олгох болно гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ уулзалтын үеэр дуулгалаа. Оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах, тэдний тоог нэмэгдүүлэх, шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулдаг байхад Засгийн газраас анхаарч байгаагийн нэг илрэл нь улсын чанартай олимпиадуудад амжилт гаргасан оюутан залуучуудад ийм баталгаа олгож байгаа явдал юм. Та бүхэн энэ эрхийг өөрийн авьяас чадлаараа олж авлаа.

Одоо үр дүнг нь үзэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд дэлхийд нэр хүндтэй сургуульд мэргэжил эзэмшээд эх орндоо эргэн ирж ихийг бүтээхийг хүслээ. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад Сургалтын төрийн сангаас 16 мянган ам.долларын тэтгэлэг үзүүлдэг. Харин дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авсан оюутнуудын төлбөрийг энэ тоонд хязгаарлахгүй, тэтгэлгийг нь бүрэн олгоно. Энэ талаар асуудал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад үүрэг болголоо.

Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Энхзаяад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах батламжийг нь гардуулсан юм. Мөн Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны 50 их сургуульд суралцах боломж олгосон захидлыг манлайлагч оюутнууд Ерөнхий сайдаас хүлээн авлаа.

Энэ жил ямар нэгэн шалтгаанаар сургуульд элсэж чадахгүй хоцорсон ч энэхүү батламж ирэх жил ч мөн хадгалагдана, тиймээс ийм сайхан боломжийг алдах эрх та бүхэнд байхгүй, хичээн суралцаарай гэж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэллээ. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх авсан, улсын олимпиадуудад эхний гурван байр эзэлсэн эдгээр 44 оюутан дэлхийн топ 50 их сургуульд хандан суралцах хүсэлтээ тавихад Засгийн газар ийн санхүүжилтийн баталгаа гаргаж өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах авьяаслаг залуучуудад олгож буй том боломж гэдгийг уулзалтад оролцсон эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.

Тухайлбал, АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн Э.Энхзаяагийн ээж Ч.Баярмаа “Аав бид хоёр нь хүүгийнхээ ихийг сурах хүсэл эрмэлзэлд нь яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж их боддог байсан. Бид яаж ч хичээгээд дэлхийн том сургуулийн сургалтын төлбөрийг дийлэхгүй. Оюуны өндөр чадавхитай хүүхдүүдээ төр засгаас ийн дэмжиж, сургалтын төлбөрийг нь дааж байгаад маш их баяртай байна” гэж телевиз, сонины сэтгүүлч, сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

news.mn

Нийт сэтгэгдэл (15)

RSS
1. ...
Zuitei!!! Gehdee zereg Dotoodiinhoo surguuliudiin chanart anhaar naadah chin' bas l neg torliin booliin ajil!!!
Бичсэн: Mr.Do | 2011 оны 04 сарын 29 | IP: xx.xxx.x.181
2. bi ch bs onts surdag
bi ch gsn yawmaar bn tor heniig haraad heniig hardaggui yum
Бичсэн: sok | 2011 оны 04 сарын 29 | IP: xxx.xxx.xxx.8
3. v
76 dandaa uursdiinhuu huuhduudiig yawuuldag
Бичсэн: sok | 2011 оны 04 сарын 29 | IP: xxx.xxx.xxx.8
4. ...
Er ni ulsiin zardlaar USA-d mastert yabcixaad bucaj irexgyi baigaa xymyys olon baigaa.Dandaa darga nartai xolbootoi baisan xyyxnyyd yabsanshtee.Edgeer yabsan xymyys ni ene xyyxdyyd shig bolzol xangaagyi baidag um baina lee.Manai mongol uls cin iim ih mongotei umuu?Manai zasag tor ene luibarcin xymyystei toocoo xiideggyi umuu?Cadaltai xymyysiig olj yabuulaamaar umaa.
Бичсэн: anhaaruulga | 2011 оны 05 сарын 11 | IP: xx.xxx.xxx.133
5. ...
yavah ni ch yaahav ergej ireh ni gol ni shuu dee darganertei luivarchdiin huuhduud l ulsiin zardlaar yavaad ulsiin mungu barj oligtoi sursan yumgui shoudaj baigaad l irdeg shuudee jiriin ailiin huuhduud yavna gedegt bi l itgehgui niigmee uurchilj baga ch gesen shudarga yos togtoosnii daraa l iimerhuu zuil ur duntei boloh baih odoogiinhooroo baigaa nuhtsuld hedhen baagiigiin mungu tsohih arga l bolon huvirah ni oilgomjtoi
Бичсэн: irgen | 2011 оны 05 сарын 15 | IP: xx.xxx.xx.212
6. ...
Hymyys ynen um biceed baina daa. Manai zasag anhaaraldaa abmaar baina shyy!
Бичсэн: hehe | 2011 оны 05 сарын 23 | IP: xx.xxx.xxx.10
7. bi surmaar
boldog bol bi amerikt mergejliin daguu surmaar bna daan ch nadad mongo alga ymar xumuust ene tetgeleg ni oldood bna
Бичсэн: mongoljingoo | 2011 оны 06 сарын 10 | IP: xx.xx.xxx.23
8. ...
Ene chine harin zov shid bna da. Top 50 surguulid suraltsah erhee avaad l handahad boloh um bna. Harin delgerengyi durem jurmiig haanaas olj avch boloh be. Nasnii hyzgaar, mergejiliin chiglel, suraltsah duusgaad ajillaj hugatsaa zergiig zaachihsan bgaa .
Бичсэн: Zaluu | 2011 оны 07 сарын 07 | IP: xx.xxx.xxx.28
9. hbjk
Manai zasgiin gazar ene shalgaruulaltiig unen zuv hiigeed jinhene ezend ni ugdug bol saihan l bna , Bi USA d ireed 8 jil bolj bna ulsiin zardlaar end irsen humuus ihenh ni saaral ordond aav ni , ah ni , nuuts amraguud ni undur alban tushaal hashdag humuusiin oir dotnii humuus l baidag . Ted nar end ireed ulsaas avsan munguur shuud l mashin avj unaad l tansaglaad l hicheeldee yavsan yavaagui 2 iin hoorond l baij baidag shuu dee. Bi uunii neg jishee boloh DENVERT magistert irsen neg huuhniig medeh yumaa tuunii nuuts amrag ni ter ulsiin zardlaar surah erhiig ni ugsun gesen , ter huuhen irsen daruidaa l unetei tom SUV avch unaj bgaa um chini amidral iim l bolson tsag bna shuu dee humuusee.
Бичсэн: cghch | 2011 оны 07 сарын 09 | IP: xx.xxx.xxx.23
10. hudal huurmag
ugaasaa bayachuuln hvvhed yavah ni todorhoi yum hno shal demii svr duulian bolgoj yadn


Бичсэн: ema2 | 2011 оны 08 сарын 27 | IP: xxx.xxx.xx.74
11. shudraga yos
dandaa l baychuudiin huuhduud gadaadad surah tetgelgiig awdag ni unen, tiimees ulsiin zardlaar gadaadad surgadag ene teneg togtoltsoogoo halwal taarna, ugaasaa yaaj ch hicheegeed tetgeleg awj chadku bgam chin haasan ni l deer bzde, hudlaa uls orni ireedui bolson zaluusaa demjii ene ter gd l baahan hooorogdoj bgad l oorsdiihoo humuusiig ulsiin zardlaar surgah ni shudraga gej uu? enenii orond ter mongoo oor yumand zartsuulsan ni shudraga bolow uu!!!
Бичсэн: kaka | 2011 оны 08 сарын 31 | IP: xxx.xx.xxx.180
12. Gadaadad amidardag Mongol huuhduud ene tetgelegt hamrah uu
Zuvhun dotoodiin deed surguulid surdag enee teree gehuu?? Gadaadad amidardag baij top 50 surguulias surah ereh avbal zasag tur demjih uu???????
Бичсэн: zochin 22 | 2011 оны 09 сарын 10 | IP: xx.xx.xxx.229
13. ZAR
Компьютерийн ломбард,
компьютер, notebook, LCD-TV барьцаалж зээл олгоно.
Салбар 1: МУИС-ын ЭЗС-ийн эсрэг талд компьютерийн ломбард. Утас: 88735646
Салбар 2: Од кино театраас уруудаад автобусны буудал дээр. Утас: 96673876

Бичсэн: Zocin | 2011 оны 10 сарын 06 | IP: xxx.xxx.xx.147
14. ...
Ene deerkhi khun zarlalaa uur gazar tavimaar um. naana chini bolovsroliin surgalt mungunii talaar khumuuus bichij baikhad uyn lombard bolood yavchikh vaa
Бичсэн: unshigch | 2011 оны 10 сарын 09 | IP: xxx.x.xxx.18
15. setgegdel 5-tai sanal neg baina
Bas nemed bichihed ter sain surguulidaa ochson hoinoo sain surch chadaj baival tetgelegiig n urgeljluuleed sain surch chadahgui bol tetgelgiig n tsutslah heregtei. mun surguulia tugsuud ergej irj ulsdaa ajillah talaar todorhoi arga hemjee avah heregtei. zugeer neg tetgeleg uguud zogsoh bish ergej irj ulsdaa ajillaj avsan tetgelgee butsaaj ulsdaa tuluuleh jurmaar baih heregtei. Tugsuud irehed n ulsaas bolomjiin ajliin bairaar hangah tal deer anhaarahgui bol ajilgui hun ulsdaa yaj ergej tetgelgee tuluh bilee.Tegj baij daraa daraagiin huuhduuded tetgelegeer surah bolomj oldono. Ternees ulsiin mungiig zugeer neg tetgeleg tetgemj meteer uren taran hiivel ene Mongol uls yaj hugjih ve dee. hudlaa ulger bolno. Tetgeleg ergej tulugduhgui baigaagiin gol shaltgaan n golduu ariin haalgaar avsan huvaariudad ergej arga hemjee tootsohgui bgaatai holbootoi baih. Mongoliin niigem uurchlugduh boltugai.
Бичсэн: 15.. | 2011 оны 10 сарын 23 | IP: xxx.xx.xxx.65

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Ц.Мандах (Элссэн огноо - 2008 оны 1 сарын 28, Даваа гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream