Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

mongolia_team1БНХАУ-ын Гуанжоу хотод  2011 оны 12 сарын 6-10-ны хооронд зохиогдсон 20 дахь удаагийн “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын 4 тамирчин оролцож  Монгол Улс багаараа БНХАУ болон БНФУ-ын дараа шагналт  3 дугаар байрт шалгарлаа.

Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин 10 төрөлд оюун ухаанаа уралдуулснаас:

  1. Багийн ахлагч ой тогтоолтын ОУ-н аварга, мастер  Х.Хатанбаатарын хувьд  “Хөзрийн дараалал”  цээжлэх төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэснээр шагналт  4 дүгээр байрт, сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс  89 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 7 дугаар байрт тус тус шалгарсан байна.
  2. 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргаас  6 медаль хүртсэн С.Акжолын хувьд “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутанд 59 хүн цээжилж алдалгүй санаснаар шагналт 5 дугаар байрт орлоо. Мөн нэг багц хөзрийг 1 минут 13 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр,  нэг цагт 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзлыг хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.
  3. 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс 3 медаль хүртсэн С.Цогбадрахын хувьд сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс  81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр 8 дугаар байрт, 5 минутын цифр цээжлэх төрөлд 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр 8 дугаар байрт тус тус шалгарлаа. Мөн нэг багц хөзрийг 1 минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр,  нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж  “Ой тогтоолтын олон улсын их мастер”  боллоо.
  4. Оюуны спортын тамирчин Т.Мягмарсүрэнгийн хувьд нэг багц хөзрийг 1 минут 43 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр ой тогтоолтын олон улсын их мастер болох гурван болзолын хоёрыг нь хангалаа.

Монголын баг тамирчид эх орондоо 2011.12.12-ны 16:00 цагт газардана.

Монголын гурван тамирчин ТОП-10-т багтан, хоёр нь их мастерийн болзол ханган, багаараа 3 дугаар байрт орж дэлхийд оюуны спортоор эх орныхоо нэрийг  гарган  гялалзсан амжилт үзүүлж 2011 оноо үдэж буй оюуны спортын мастерууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Сурвалжилсан:

Монголын Оюун Ухааны Академийн хэвлэлийн төлөөлөгч

Т.Сонинбаяр

Нийт сэтгэгдэл (6)

RSS
1. bayarlalaa
ulsiinkhaa neriig undurt urgusun ta bukhendee sain saikhniig khusi
Бичсэн: asanaa | 2011 оны 12 сарын 13 | IP: xxx.xx.xxx.146
2. ...
Great guys! I adore you
Бичсэн: senny | 2011 оны 12 сарын 13 | IP: xx.xxx.xxx.212
3. ...
Great,Proud of you guys.
Бичсэн: USA | 2011 оны 12 сарын 14 | IP: xxx.xxx.xx.3
4. Yu..
eo manaixan lag myndag yuma..gaixaltai...yu yu genee xeden zyygaar n tseejleed bx da yaxaw de neg min nd... gaixamshigtai
Бичсэн: Lil | 2011 оны 12 сарын 15 | IP: xxx.xxx.xxx.190
5. ...
bayr hurgee.goe ymaaa
Бичсэн: Oyundalai | 2012 оны 01 сарын 07 | IP: xxx.xx.xxx.84
6. ...
Ta buhneeree baharhaj ba shuu.Cood luck.
Бичсэн: e-b | 2012 оны 01 сарын 15 | IP: xx.xx.xxx.170

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream